♥ Life is Beautiful ♥

   

Та ганцаарддаг уу? Тиймээ бид бүгд ганцаарддаг. Бидний сэтгэл өөрсдөө ч мэдэлгүй нэг л зүйлийг маш ихээр үгүйлж байдаг. Тэр бол Хайр ♥ ..Магадгүй тэр хоосон орон зайг нөхөж чадах хэн нэгнийг бид насан туршдаа хайдаг байх..

   

Хайрлуулж, хайрлагдах хувьтай төрнө гэдэг хорвоо дээрхи хамгийн их Аз завшаан гэж би дотроо боддог юм. Хэн нэгэн сайхан залууд, эсвэл сайхан бүсгүйд дурласныхаа дараа хүн өөрөө ч мэдэлгүй маш их аз жаргалыг мэдэрч, инээмсэглэн, сайн сайхан мөрөөдөлд умбаж, жигүүр ургаад нисчих шиг л сайхан мэдрэмж төрдөг тиймээ? Хүн хорвоод жаргах төрсөн гэж боддог нь хамгийн том алдаа гэж хэн нэгэн нь хэлсэн байдаг. Би үүнтэй яагаад ч эвлэрч чадахгүй ээ.

  

Хүн энэ хорвоод ариyн гэгээн хайр, зөөлөн дулаан мэдрэмж, энхрийлэлийг мэдрэх гэж л төрсөн. Энэ их хайрыг бэлэглэж чадах цорын ганц хүн бол Ээж юм :) Ээж нар хамгийн агуу энэрэнгүй, хэзээд чамайг уучилж, хичнээн өвдөж хичнээн их зовж байсан ч чамайг хэзээ ч орхихгүй, үнэнчээр чамайг хайрлаж чадах , чамд хамгийн сайн сайхан бүхнээ зориулж чадах Амьд бурхад юм.

 

Амьдралын утга учир алдагдаж, итгэж байсан нөхөд чинь хуурч, мөрөөдөж байсан бүхэн чинь бүтэхгүй байсан ч Хэзээ ч битгий шантраарай. Зовлон бэрхшээл бүгд түр зуурынх ..Чиний чухал гэж бодож байсан зүйл үнэн хэрэгтээ тийм ч чухал бус байдаг. Заримдаа бүтэхгүй байсан нь оносон байдаг юмдаа. Хэрвээ амьдрал чинь таагүй зүйл тохиолдсон бол сэтгэлээр уналгүй дахин нэг эргэцүүлж үзээрэй. Нэгд бид алдсанаараа маш их туршлага хуримтлуулж байдаг.

   

Хоёрт хүн хүнийг таньж сурдаг. Мөн заримдаа болохгүй хэрэггүй зүйл цаанаасаа өөрөө бүтдэггүй шүү дээ тиймүү. Иймэрхүү тохиолдол миний амьдралд маш их тохиолдож байсан. Нэг талаараа муу зүйл болсон юмшиг боловч нөгөө талаараа оносон байдаг юм .. :) Би эсвэл тийм оптимист үзэлтэй хүн юм болов уу?

   

Хүмүүс хуучин оноо үдээд гэж яридаг даа .. Тэгвэл бүгдээрээ бүх хүнд хэцүү дурсамжаа хуучин онтойгоо үдэж өгөөд Шинэ оноо цоо шинэ эрч хүчээр, итгэл дүүрэн, баяр хөөртэйгээр угтацгаая .. :) Let your love shine through your heart ★

❤ Happy New Year All ❤ Маy New year bring you love and joy

22 сэтгэгдэл:

null
Хэрлэн

Happy new year!

Yasashi

happy new year! Dear Enkhzaya

SUNShine®

*
**
***
****
2010!

Ирж буй шинэ оны мэнд Зайка
Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

ntsoom (зочин)

Шинэ оны мэнд. Сайн сайхныг хүсье !

Энхзаяа

Happy New Year ♥ ! dear Хэрлэн, Yasashi, SUNshine , ntsoom :) ★
Бүгдээрээ сайхан баярлаарай Hαρρϒ Hοζιϑαϒ αιι

Undriga

Шинэ оны мээнд. Ээжид чинь ч бас :)

bataa

happy new year

Турьхан (зочин)

шинэ оны мэнд хүргэе.

Энхзаяа

Thaanks Undriga, bataa, Турьхан :)

Эрка (зочин)

Happy New Year

Зочин

setgel huduljiino gej goy bna tiime the people happy new year

Батмөнх

Баярлалаа, танд ч бас ирж буй шинэ оны мэнд. Үргэлж гэгээлэг, дулаахан энерги бэлэглэж эрч хүч өгдөгт чинь үнэхээр баярладаг шүү. Энэ бичлэгийг чинь уншаад ээжийгээ бүр саначихлаа...

Зочин

За гэхээс уншлаа их гоё бичжээ

Энхзаяа

Шинэ жилийн мэндийг хүргэе! Эрка, Зочин
Батмөнх: Баярлалаа :) Ээж гэдэг үг Angel гэж байгаам шиг сонсогддийн
2nd Зочин: Тhank you so much ●

Sis (зочин)

Happy New Year Zaya

SpySec

Шинэ оны баярын мэнд

tuya (зочин)

Чи маш ухаалаг юм. Чи огт алдаа хийгээгуй гэдэгт би итгэлтэй байна.
Даанч бух юм сайн сайхнаар бутээд байдаггуй нь л харамсалтай.
Хэзээ ч шантардаггуй гэгээлэг ухаалаг охин чамд гарч байгаа шинэ он маш их аз жаргал бэлэглээсэй.
Блог чинь ургэлж бидэнд гэгээлэг баяр баясгалан жаргал огч байх болтугай гэж ероое.

secretwish (зочин)

Life is beautiful... Шинэ оны мэнд хонгорхон Заяка мээн...

ХЭРЦГИЙ ХЭРЭМ (зочин)

Шинэ оны мэнд
бас хайртай мамад нь ч бас :)

Энхзаяа

Туяа: Маш их баярлалаа :)
Сэтгэл их хөдлөөд бүүр уйлчихлаа ..
Баярлалаа .. :) Өөрт тань ч бас Хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ✴ ★
Нар шиг цацарч, үргэлж гялалзаж яваарай :) ♥ ❀
secretwish: Шинэхэн оны мэнд ! secretwishee :)
Хэрэм: Аww баярлалаа :) Чамд ч бас шинэ оны мэнд :)

Xe Xe (зочин)

Shin oni mend. Bichleg chin taalagdlaa. Minii eej ch minii khuwid amid burkhan gesen ug. Urgelj l minii tuluu ywdag. Bur eejiigee sanachikhlaa. Butsen buteegui zuilsiin tukhaid bi chamtai adilkhan bodoltoi ywdag. Bi ungursun buten sarin tursh uurtuu muu zuil khiisen khumuusiig urshuuj surakhad suraltslaa. Setgel sanaagaa tsewerlej, ergen toirnikhoo bukh zuiliig khairlana gedeg amidrald gerel gegee nemdeg yum baina.

Зочин

widgeo.net

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)