
Do you wanna stay with me? .. энэ дууг санаж байна уу? ♥ Миний дуртай дуучний дуу байгаа юм. Миний блогийг уншсан хүмүүс намайг юу гэж дүгнэдэг бол гэж хааяа боддог юм.. Уншаад ямар сэтгэгдэл төрдөг бол? Эсвэл зүгээр л юу ч бодолгүй чимээгүй гараад явчихдаг байх :) ккк Шинэ оны анхны бичлэгтээ Зайка нь Сэтгэлийнхээ угт байгаа бүхнээ уудалж бичмээр санагдлаа..

Бага байхдаа бодох санах зүйлгүй инээж баясаад л .. дэгэж дэрвэсэн, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, урдаа байгаа саад тотгорыг ч мэдэхгүй .. жаахан хэвээрээ .. Одоо би өөрөө ч мэдэлгүй Ийм л хэвээрээ хүүхэд шиг байж энэ бүх амьдралын хүнд хэцүү нугачааг мэдрэхгүйг хичээдэг байх .. Цайлган жаахан хүүхэд нас .. дэндүү ариун бас гэнэхэн..

Тоглож байсан тоглоомууд минь одоо ч хэвээрээ .. Жаргалтай бага насыг минь сануулан, зовлонтой үеийг минь мартуулан яг л анхных шигээ гэгээн дурсамжаа хадгалан намайг тайтгаруулсаар..

Заримдаа энэ бүхнийг хаяад, хаашаа ч хамаагүй зугтмаар, хэний ч мэдэхгүй, хэзээ ч тэр зовлонг мэдрүүлэхгүй амар амгалан газар очоод цурхиртлаа уйлмаар санагддаг... Гэхдээ бид өөрийн өчүүхэн зовлонгоос илүү хайртай дотно хүмүүсээ зовоож байгаадаа хамгийн их шаналж өөрсдийгөө буруутган зүрх сэтгэлдээ эмзэглэн шаналж байдаг.

Уйлах тусам ухаардаг хорвоо юм бол ♥ Урссан шүүдэр нулимс бүхэн минь Уйтай хорвоог гийгүүлэх солонго болог Уучлал эрээгүй гомдол бүхэн минь Учрал баярыг минь зөгнөсөн жаргал болог ♥


Сэтгэл минь шархалж, тэсэхийн аргагүй өвдөж байсан ч хэзээ ч бууж өгч болохгүй гэж өөртөө тангараглан, миний төлөө зовсон хайртаа хүмүүсийнхээ баяр баясгалан нь болж зовсон мөч бүрийг нь Аз жаргал болгохын төлөө дотроо бүхнийг тэвчдэг.


Та бүхэнд шинэ он гайхалтай, мартахын аргагүй сайхан дурсамж үлдээх болтугай :) Хүн хичнээн зовсон ч хүнлэг сайхан сэтгэл, үнэ цэнээ алдах ёсгүй юмшүү. Өнөөдөр байгаа хэцүү бэрх бүхэн маргааш гэхэд үгүй болно.. Мөнхийн зүйл гэж байхгүй, тиймээс мөнхийн зовлон ч гэж байх ёсгүй.

Хүний хамгийн үнэт баялаг бол мөнгө хөрөнгө, үнэт эдлэл биш эрхэм ариун хүн чанар, өндөр мэдлэг, мөн хамгийн чухал зүйл болох ухаан юм. Энэ бүх чанарыг агуулсан байхад сайн сайхан бүхэн өөрөө ирдэг. Амьдралын хууль хэн сайхан сэтгэлтэй, зүрх сэтгэл нь хүний төлөө гэсэн хүнд хайраа харамгүй зориулдаг юмшүү. Амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье :) Зайка нь ♥




26 сэтгэгдэл:
Зайкадаа шинэ оны мэнд хүргэеээ...
Авъяастай, ухаантай, ажилсаг, хөөрхөн охин байгаа гэж боддогшдээ...
Шинэ оны мэнд хүргэе.....Зовлон дуусах тэр мөчөөс аз жаргал эхэлдэг юм шүү. Инээмсэглээрэй....
Зайкагийн блог руу ороод гарсан хүмүүс ямар гайхайлтай авьяастай, ухаалаг охин бэ гээд гараад явдаг нь сэтгэгдлүүдээс нь харахад л илхэн ;)
Шинэ оны мэнд!
Намайг анх блог нээхэд миний блогоор зочилж намайг найз листэндээ хийсэн блог бол Зайкагийн блог гэгээлэг энэ блог руу тэрнээс хойш үргэлж зочлох дуртай болсон доо.
Чиний блогоос гое Inspiration авдышд ;)
Зайкадаа хамгийн сайхан бүхнийг хүсье!
Аww Баярлалаа . Шинэ оны мэнд Арслантай :)
Freedom: ~Чамд ч бас шинэ оны мэнд. Инээмсэглэлээ шүү :)
SUNShine: Үнэхээр их баярлалаа :) Нархан-даа ч бас хамгийн сайн сайхныг хүсье!
Анх уншихад л блог чинь дулаахан, эелдэг дотно санагдсан. Одоо ч миний хамгийн унших дуртай блог хэвээрээ :)
hi, ene minii durtai duug tavisan zaikadaa thanks. az jargal husie, ineemsegleg bgaarai.
shine oni anhni bichleg gehed dajgu boljee gej kk
shine onii mend .. manai zaika aviyastai shuu
би аймаар сайхан сэтгэлтэй шд ккк
мөнхийн зүйл гэж үгүй
мөнхийн найз
мөнхийн дайсан ч гэж үгүй
харин мөнхийн эрх ашиг гэж байдаг /сонссын/
Thaanks tungaa, kenj1, :)
Davka: Aww Bayarlalaa :)
Зочин: Мөнхийн зүйл гэж байхгүй юм чинь Мөнхийн эрх ашиг ч гэж байх ёсгүү
Гэхдээ хүн үргэлж өөрийнхөө эрх ашгийг л боддог юмшиг ..
Бусдын төлөө сэтгэл гаргаж байгаа хүн харин маш ховор байх
Наад дуунд чинь би майр дуртай, бүр цаг гаргаж баахан сууж байж үгийг нь цээжилж билээ. Шинэ оны мэнд
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Чи агуу юм. Ховор торсон эрдэнэ юм. Чамд шинэ он маш их аз жаргал авчирч чиний блог ургэлж гялалзаж байг гэж ероое.
Шинэ оны мэнд!!!
Зайкааг нээх хөөрхөн өхөөрдөм, ухаантай охин байдаг байх гэж боддог ш дээ.
Блогоор нь орохоор гэгээлэг, дулаан уур амьсгал мэддрэгддэг.
За амжилт.
Wooooow .. Маш их баярлалаа :) Ийм сайхан урмын үг сонсоод үнэхээр их талархаж байна. Шүтэн бишрэгч ээ :)
Hero: Шинэ оны мэнд :) Мацү Такако-гийн дуу тээ.
Нээрээ чиний блог дээр коммент үлдээж болдгүйн байлээ.
Chips: Баярлалаа .. Чамд ч бас амжилт хүсье! Ми блогоор үргэлж зочилж байгаарай :)
аан энэ чинь дуу билүү нэг эмэгтэй гарч ирээд дуулаад байдаг гоё шд 2 ч дуу байдаг байх сонсохоор гоё
мацуй такамисакири билүү ккк
Matsu Takako - Koishii hito (lover♥) гээд дуу нь ёстой гое шүү. Сонсоод үзээрэй :)
Бас Yumeno Shizuku :) ♥ kk
bi sanamsarguigeer ene blog ru orj uzej bsn odroo sanaj bn.stress duuren bsn ter ajliin odriin daraa ene blogruu orood l ongolog gegeeleg buhniig mederch,ter buh muu zuiliig umartan uneheer saihan sanagdaj az jargaltai blsn.iluu ih goe goe zuil oruulj bichij bgarai.urgeljid chinii ene byatshan ooriin gsn ongo torhtei ene ertontsod bi zochlohdoo durtai bna.amjilt husie!
Aww.. Thaanks mercury, :)
тийм мэдрэмж төрсөн бол их баяртай байна .. :)
You're welcome ♥
iimerhuu zurag haanaas oldgiin be